УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ БҮЛЭГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

03-3.jpg

Зудыг хохирол багатай даван туулах, малчдын амьжиргааг дэмжих чиглэлээр Засгийн газар болон Улсын онцгой комиссоос хэрэгжүүлж байгаа арга хэмжээг уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг хангуулах зорилгоор  Улсын Онцгой комиссын даргын 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар тушаалаар томилогдсон Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг өнөөдөр Говь-Алтай аймагт ажиллаж байна.

Шуурхай бүлэг онцгой комиссын хурлыг өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж, аймгийн өвөлжилт, хаваржилтын мэдээлэлтэй танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Мөн Баян-Уул, Жаргалан, Тайшир  хаагдсан зам, давааг нээх, малчдад тэжээл хүргэх цувааны бүрэлдэхүүнтэй уулзалт хийж,  амжилт хүслээ.

scroll to top