“ГАЛ УНТРААХ ТАРХАЛТЫН СУРГУУЛЬ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

423903930_1096357334983609_3242537469448911032_n.jpg

Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, ажилтан албан хаагчдад гал унтраах анхан шатны мэдлэг ойлголт өгөх, гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмжтэй зүй зохистой харьцах чадварыг дээшлүүлэх зорилгоор Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн тархалтын сургууль зохион байгуулах төлөвлөгөөний дагуу Баян-Алтай, Мон-Алтай, Мон-Алтай-3 худалдааны төв, Хаан банк зэрэг газруудад гал унтраах тархалтын сургуулийг зохион байгууллаа.

“Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Галын аюулгүй байдлын тухай” хуулийн холбогдох заалтууд, Болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, Гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг зөв байршуулах, ашиглах, аврах зам гарцын талаарх мэдлэг олголт өгч, тархалт болон гал унтраагуур ашиглан дадлага хийлээ.

scroll to top