БООЦООТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

06-1.jpg

Онцгой байдлын газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/16 дугаар тушаалаар “Офицер бүрэлдэхүүний сургалт-2024” арга хэмжээний хүрээнд офицер бүрэлдэхүүний дунд “Гар бөмбөг”, “Сагсан бөмбөг”-ийн бооцоот тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд офицер бүрэлдэхүүнээс бүрдсэн 3 баг хурд хүч, авхаалж самбаагаа дачлан өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Гар бөмбөгийн төрөлд 161 дүгээр салбарын дарга, хошууч Н.Хүрэлсүх ахлагчтай 3 дугаар баг тэргүүн байр, Сагсан бөмбөгийн төрөлд Газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Т.Баттүвшингээр ахлуулсан 2 дугаар баг тэргүүн байрт шалгарч мөнгөн шагналын эзэн боллоо.

scroll to top