“Албаны шилдэг нохой-2019” улсын аварга шалгаруулах тэмцээний аваргаар тодорлоо

9A668A16-F0D6-4AFD-8A28-9033F37961F7.jpeg

  “Г.Нэргүй сан”-аас зохион байгуулсан “Албаны шилдэг нохой-2019” улсын аварга шалгаруулах тэмцээний аваргаар Онцгой байдлын байгууллагын баг тодорлоо.

Тус тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн тасгийн дарга, ахмад Ш. Отгонжаргалаар ахлуулсан 3 алба хаагч, 2 албаны нохойтой оролцсон юм.

Улсын аварга шалгаруулах тэмцээнд Зэвсэгт хүчин, ОБЕГ, ЦЕГ, ГЕГ,  Төрийн тусгай хамгаалалтын газар, Төмөр зам Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 12 нохойн хөтөч, 12 албаны нохойтой оролцож, аваргуудаа шалгарууллаа.

Харин тэмцээний дэд байрыг Гаалийн ерөнхий газар, гутгаар байрыг Цагдаагийн ерөнхий газрын баг эзэлсэн юм.

Онцгой байдлын байгууллага нь 2017 онд Эрэлч нохойн албатай болсноос хойш улсын хэмжээнд 25 нохойн хөтөч, эрэлч нохдыг сурган, эрэн хайх, аврах ажиллагаанд ашиглаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top