“ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА”-ААР АХЛАХ АХЛАГЧ Б.БАЯРТОГТОХ ШАЛГАРЛАА

3-2.jpg

Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч-усчин, ахлах ахлагч Б.Баяртогтох нь 2023 онд нийт 15 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 23 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн 56.000.000 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан.

Хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмрээ оруулан хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлснийг үнэлж, аймгийн “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.

scroll to top