“САХИЛГА ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1.jpg

Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу бие бүрэлдэхүүний 2024 оны “Сахилгын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Сахилгын зөвлөгөөнд Монгол Улсын Гавьяат багш Д.Тэгшбүрэн “Онцгой байдлын алба эх орон, ард түмний гайхамшиг”, Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Сугар – Эрүүл бие- Ирээдүйн баялаг сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

 Мөн Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Ц. Лувсанжамц 2022-2023 оны сахилгын шийтгэлийг танилцуулж, цаашид сахилгын зөрчил гаргахгүй байх талаар алба хаагчдад үүрэг чиглэл өгч 2024 оныг “Хариуцлагын жил” болгон зарлалаа.

scroll to top