ГАЛ УНТРААХ ТАРХАЛТЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

processed-aa126cfb-4f40-414f-ac08-5ee7f825a8c7_68M0ILNI.jpeg

Онцгой байдлын газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний  хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хүнсний худалдааны төвүүдийн ажилтан, албан хаагчдыг болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдад анхны тусламж үзүүлэх мэдлэг чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангиас гал унтрах тархалтын сургуулийг “Хантайширын оргил” худалдааны төв, “Тотал дистрибьюшн” агуулах “Нарлаг”, “Алтай таван богд” худалдааны төвд 01 дүгээр сарын 15-29-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Тархалтын сургуулийн хүрээнд дээрх байгууллагуудын 45 ажилтанд гал түймрийн тухай ойлголт, гал унтраах багаж зэвсэглэмж, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх зэрэг сэдвээр танхимын сургалт зохион байгуулж, онолын мэдлэгийг дээшлүүлж, гал унтраах дадлага, сургуулиар бататгалаа.

scroll to top