2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

E7A82D8A-FA94-4F37-B0CA-1D3952AFCB06.jpg

Онцгой байдлын газар нь бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн чанар, үр дүнг тооцож, хариуцлагыг нэмэгдүүлэх, шинээр томилогдсон алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2024 оны хичээлийн жилийн нээлтийг өнөөдөр зохион байгууллаа.

Энэ хүрээнд бие бүрэлдэхүүний хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд алба хаагчдыг сургаж хөгжүүлэх, удирдлагууд сургалтын үр дүнд хяналт шалгалтыг нэмэгдүүлж, хариуцлагыг дээшлүүлж, өдөр тутмын дадлага сургуульд хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдүүлэх, сургалтыг арга барилыг өөрчлөх, алба хаагчдад бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр хатуужлыг төлөвшүүлэх, багаар ажиллах чадварыг сайжруулах, ахлагч бүрэлдэхүүний манлайлал, мэдлэг боловсрол, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх, албанд ашиглагдаж байгаа аврах, гал унтраах, техник, тоног, төхөөрөмж, багаж хэрэгслийн тактик техникийн үзүүлэлт ашиглалтыг алба хаагчдад эзэмшүүлэх гэсэн зорилтыг хэрэгжүүлэх юм.

Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр нягтлан бодогч, дэслэгч Г.Даваажав “Эерэг байя” сэдвээр илтгэж тавьж, “50.000 төгрөгийн уналт” танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгууллаа.

scroll to top