ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР “А БУЮУ МАШ САЙН” ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮГНЭГДЛЭЭ

415327178_922101742252348_6009792644233050649_n.jpg

Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр өнгөрсөн 2023 оны зорилтыг хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж, “А” үнэлгээтэй дүгнэгдсэн харьяа анги, салбарууд болон аймгийн Онцгой байдлын газруудад батламж гардууллаа.

Онцгой байдлын байгууллага 2023 онд “Гамшгаас хамгаалах эрхзүйн орчныг сайжруулах”, “Штабын бэлтгэл, ажиллагааны удирдлагын чадавхыг бэхжүүлэх”, “Холбоо зарлан мэдээллийн чадавх, цахим ашиглалтыг сайжруулах” гэсэн гурван зорилтыг дэвшүүлсэн.

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар нь зорилтын гүйцэтгэлийг хангаж, “А буюу маш сайн” үнэлгээтэй дүгнэгдсэн тул Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян батламж гардуулж, ажлын амжилт хүслээ.

scroll to top