ОЛОН ТӨРӨЛТ СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

416844775_1053605002513748_1934678289588610323_n.jpg

Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсөний 102 жилийн ойг угтаж Онцгой байдлын газрын алба хаагчдын дунд олон төрөлт спортын тэмцээн зохион байгууллаа.

Арга хэмжээний нээлтийн үеэр Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Ц.Лувсанжамц алба хаагчдад албаны бахархал сэдвээр, ахмад С.Энхбаяр Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсөний түүхэн замнал сэдвээр, дэд ахлагч Н.Батхишиг онцгой байдлын албанд орсон мөрөөдлийнхөө тухай алба хаагчдад илтгэл тавилаа.

5х5 сагсан бөмбөгийн тэмцээнд: -Эрэн хайх, аврах салбарын Бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч дэслэгч Ц.Лхагвацэрэн ахлагчтай баг Тэргүүн байрт, 161 дүгээр салбарын нөөцийн барааны нярав дэд ахлагч Л.Жаргалсайхан ахлагчтай баг Дэд байрт, Эрэн хайх, аврах салбарын Бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч ахлах дэслэгч М.Алтансүх ахлагчтай баг Гутгаар байрт тус тус шалгарлаа.

Дартсын тэмцээнд: -Онцгой байдлын газрын ахмад Б.Батсуурь ахлагчтай баг Тэргүүнд байрт, Эрэн хайх, аврах салбарын Бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч ахлах дэслэгч М.Алтансүх ахлагчтай баг Дэд байрт шалгарч олон төрөлт спортын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

scroll to top