2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА.

viber_image_2023-12-22_13-00-57-837.jpg

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар нь 2023 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа зохион байгуулж дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуй нэгж, байгууллагад түргэн шуурхай, чанартай хүргэхэд идэвхи санаачлага гарган ажиллаж ажил үйлсээрээ тэргүүлсэн шилдэг алба хаагчдыг шалгаруулж шагнал гардууллаа.

Тайлангийн хуралд аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат оролцож, алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Онцгой байдлын албаны төлөө-II тэмдэг”-ээр- Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн захирагч, ахмад С.Энхбаяр

Онцгой байдлын албаны төлөө-III тэмдэг”-ээр- Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Б.Оюун-Эрдэнэ

Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Б.Оюун-Эрдэнэ

Аймгийн Засаг даргын Жуух бичиг”-ээр Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Э.Баярсайхан

Аймгийн Засаг даргын Жуух бичиг”-ээр эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Г.Энхням

Аймгийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр нягтлан бодогч, дэслэгч Г.Даваажав, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажилллагаа, техник хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн, дэслэгч С.Содбаяр

“Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн тэмдэг”-ээр Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Ч.Мягмардорж, Эрэн хайх, аврах салбарын аврагч-усчин, ахлах ахлагч Б.Баяртогтох, Галч, слесарь И.Зоригт, Ж.Доржнанжид, 058 дугаар цэгийн харуул Д.Энхбат, үйлчлэгч Д.Алимаа нар тус тус шагнагдлаа.

Онцгой байдлын газрын “Шилдэг ажилтан”-аар Нярав, ахлагч ахлагч С.Отгонцэцэг

“Улсын нөөцийн шилдэг ажилтан”-аар 058 дугаар цэгийн нөөцийн барааны нярав, дэд ахлагч А.Гүндсамба

Онцгой байдлын газрын “Шилдэг холбоочин”-оор Цогт сум дахь эрэн хайх, аврах бүлгийн аврагч-жолооч, холбоочин, дэд ахлагч С.Ганбаатар

Онцгой байдлын газрын “Шилдэг аврагч”-аар Эрэн хайх, аврах салбарын аврагч-нохой хөтлөгч, дэд ахлагч Г.Сугар

Онцгой байдлын газрын “Шилдэг аврагч-гал сөнөөгч”-өөр Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Н.Батхишиг

Онцгой байдлын газрын “Шилдэг жолооч”-оор Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Нэргүй

Онцгой байдлын газрын “Хөдөлмөрийн аварга”-аар Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч В.Золжаргал

Онцгой байдлын газрын “Шилдэг мэргэжилтэн”-ээр Холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч А.Ганзүрх

Онцгой байдлын газрын “Тэргүүний хамт олон”-оор ахмад С.Энхбаяр захирагчтай Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр анги тус тус шалгарлаа.

scroll to top