УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБТАЙ ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

4C7903CB-277D-4007-83B2-3BC99696C72C.png

УОК-ын Шуурхай штабаас Говь-Алтай аймгийн Онцгой комисстой цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Говь-Алтай аймгийн нийт нутгийн 40 хувьд цасан бүрхүүл тогтсон. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу сумдын зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Уул, Тайшир cум цагаан зудын нөхцөл бүрдсэн бол Хөхморьт, Жаргалан сум цагаанаар зудархуу байдалтай байна.
Байгаль цаг уурын болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд “Багц мэдээ” үйлчилгээг нэвтрүүлж, бүх сумдын малчдад цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх болон анхааруулга мэдээллийг хүргэж байна.
Аймгийн хэмжээнд отор нүүдэл хийж байгаа 112 айл байгаа бөгөөд эдгээр иргэдийн мэдээллийн цахим санг үүсгэн, эрүүл мэндийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байгаа гэдгийг энэ үеэр танилцууллаа.
УОК-ын Шуурхай штабаас малчид, иргэдтэй хамтран ажиллаж, мэдээ, мэдээллийг шуурхай солилцох, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах зэргээр үйл ажиллагаагаа төлөвлөн, өвөлжилтийг эрсдэл багатай даван туулахад тал бүрийн оролцоог хангахыг анхаарууллаа.

Мөн зудын нөхцөл байдал үүссэн үед ажиллах хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсронгуй болгож, тодотгох үүрэг чиглэл өглөө.

scroll to top