АЛБА ХААГЧДАД ХДХВ, ДОХ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

viber_image_2023-12-06_12-42-01-649.jpg

Хүний дархлал хомсдолын вирус, Дархлалын олдмол хомсдолтой тэмцэх дэлхийн өдөр буюу “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна. ХДХВ-ээр хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээж, улмаар үхэлд хүргэдэг энэ өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор 1988 онд ДЭМБ болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрийн дагуу жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр болгон дэлхий даяар тэмдэглэсээр ирсэн билээ.

Энэхүү өдөр нь олон улсын эрүүл мэндийн хамгийн чухал өдрүүдийн нэг болж, эл өвчний улмаас нас барсан хүмүүст хүндэтгэл үзүүлэх, эмчилгээ, урьдчилан сэргийлэх хүртээмжийг өргөжүүлэх зэрэг ололт амжилтыг тэмдэглэх гол боломж болдог тул онцлогтой.

Тус өдрийг угтан урьдчилан сэргийлэх, тархалтыг багасгах, эрүүл мэндийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийт алба хаагчдад ХДХВ, ДОХ өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт мэдээлэл хийлээ.

Алба хаагчид ажлын байрандаа идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй байцгаая уриан дор нийт алба хаагчдыг дасгал хөдөлгөөнд хамрагдаж, алба хаагчдын дархлааг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор өдөр бүрийн 11:00-11:30 цагт  аарц өгч хэвшүүлж байна.

scroll to top