ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮЕИЙН СТРАТЕГИЙН ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

348366291_1433354290758659_2632890989648543120_n.jpg

Улс орон даяар газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “Онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургууль орон даяар 2023 оны 06 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Төрийн байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүлэх, улсын гамшигтай тэмцэх болон төрийн цэргийн байгууллагын чиглэлийн төлөвлөгөөг тодотгох, нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг дээшлүүлэх зорилготой дадлага сургууль энэ сарын 09-нийг хүртэл үргэлжилнэ.

Говь-Алтай аймгийн Онцгой комисс, тусгай зориулалттай мэргэжлийн ангийн дарга нар, Онцгой байдлын газрын офицер бүрэлдэхүүн өгөгдсөн цагийн байдлын дагуу ажиллаж байна.

scroll to top