БИГЭР СУМД АЖИЛЛАЖ БАЙНА

IMG_5435.jpg

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, “Дэлхийн зөн Монгол” олон Улсын байгууллагын “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төсөлтэй хамтран тус аймгийн Бигэр сумд Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” аяныг 2023 оны 06 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сумын Онцгой комисс, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн томилгоот бие бүрэлдэхүүний бэлэн байдал, хувийн үүргэвчинд үзлэг хийж, үүрэг чиглэл өглөө.

Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ц.Лувсанжамц тус аяны нээлтийн үйл ажиллагааг хийж, “Дэлхийн зөн Монгол” олон Улсын байгууллагын “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төслийн ажилтан П.Лхагвабаатар төслийн товч танилцуулгыг хийлээ.

Онцгой байдлын сурагч багш нар мэргэжлийн ангийн гүйцэтгэх чиг үүрэг, газар хөдлөлт, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үеийн хүүхэд хамгаалал, өрхийн бэлэн байдал, зарлан мэдээллийн систем сэдвээр

Улаан загалмайн хорооны аргазүйч А.Цагаандархи “Гамшгийн үеийн эрүүл мэндийн анхан шатны тусламж” сэдвээр

Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сэтгэлзүйч Т.Цэнд-Аюуш “Гамшгийн үеийн иргэдийн сэтгэлзүй” сэдвээр тус тус сургалтыг цогц байдлаар зохион байгууллаа.

scroll to top