Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран стратегийн команд штабын дадлага, сургууль 06 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улаан загалмайн хороо, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сэтгэлзүйч Т.Цэнд-Аюуштай хамтран иргэд, олон нийтийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, бэлэн байдлыг хангуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор Есөнбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн “Өсвөрийн аврагч бүлэг”-ийн хүүхдүүдэд “Бид Өсвөрийн аврагчид” сэдэвт сургалтыг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтаар гамшиг тохиолдсон үед хүүхэд бүхэн юу хийж чадах вэ сэдвийн хүрээнд дадлага ажил хийж, хүүхдийн эрх, үүрэг, гамшгийн үеийн сэтгэлзүй, эрүүл мэндийн тусламж үзүүлэх чадварыг эзэмшүүллээ.