“Бэлэн бай” аяны хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу иргэдэд газар хөдлөлтийн аюул, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах талаар ойлголт, мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг түгээх юм.
Аяны хүрээнд Есөнбулаг сумын зах худалдааны төвүүдээр QR кодыг байршууллаа.
Иргэн та бүхэн “Бэлэн бай” сурталчилгааны самбар дээр байгаа QR кодыг уншуулснаар www.belenbai.mn сайтаас газар хөдлөлтийн талаарх мэдээллийг авах боломжтой юм.