Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөн, Говь-Алтай аймгийн Засаг даргын 108 сая мод тарьж ургуулах арга хэмжээ, хаврын бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд Алтай хотод нийт 12 байршилд 13 ус нөөцлөх сав байрлуулж, 7850 метр усалгааны систем холбон 21.000 мод суулгацыг тарьж ургуулах ажилд 70 гаруй албан байгууллага, аж ахуй нэгж, ТББайгууллагуудын 1000 гаруй албан хаагчид, иргэд хамрагдлаа.


Тэгвэл Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 350 ширхэг модыг “Ест”-ийн аманд тарилаа.



Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулахад хувь нэмрээ оруулсан бүх хүмүүстээ баярлалаа