БАЯН-УУЛ СУМЫН ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ 90,6 “А” БУЮУ “МАШ САЙН” ДҮГНЭГДЛЭЭ

IMG_4867.jpg

Монгол Улсын Шадар сайдтай Говь-Алтай аймгийн Засаг даргын байгуулсан гэрээ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран 06 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Стратегийн команд штаб”-ын дадлага, сургуульд оролцох бэлтгэл ажлыг хангах хүрээнд Баян-Уул сумын Онцгой комисс, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж, “Ослын үеийн удирдлагын системийн тогтолцоо” сэдвээр сургалтаар эхэллээ.

Гамшгаас  хамгаалах иж бүрэн сургууль нь ослын удирдлагын тогтолцооны системээр ажиллах эхний цагийн байдлыг гардуулж, удирдах бүрэлдэхүүний штабын дадлагаар үргэлжиллээ.

Сумын Онцгой комисс, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн гишүүдийн авхаалж самбаа, ур чадварыг сорьж, буухиа тэмцээн зохион байгууллаа.

scroll to top