Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн, Говь-Алтай аймгийн Засаг даргын 108 сая мод тарьж ургуулах уриалгын хэрэгжилтийг хангах хүрээнд 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хаврын бүх нийтээр мод тарих арга хэмжээг зохион байгуулна.

Бүх нийтээрээ тарих бэлтгэл ажлыг хангаж, аж ахуйн нэгжүүд, албан байгууллагуудын ажилчин, алба хаагч нарт мод тарих, арчлах арга аргачлалын талаар аймгийн Засаг даргын Тамгын газар, сум дундын ойн ангитай хамтран зохион байгуулсан сургалтад тус газраас 5 алба хаагч 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хамрагдлаа.

Мөн сургалтад хамрагдсан байгууллагуудад мод тарих байршил, төлөвлөгөөг танилцуулж, байгууллагуудынхаа гадна цэцгийн мандал хийх булцуут цэцгийн үр өглөө.

Цаашид 3-н жил модны арчилгааг хийж ургуулах албан байгууллагуудыг сонгон модны амьдралтыг өндөр хувиар ургуулсан байгууллагыг 20 сая хүртэл төгрөгөөр шагнаж урамшуулах талаар танилцуулж, хариуцлагын гэрээг байгууллаа.
