Монгол Улсын Шадар сайдтай Говь-Алтай аймгийн Засаг даргын байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангуулах зорилгоор Дарив сумд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулж, барилга байгууламжаас иргэдийг аюулгүй байр, түр талбайд нүүн шилжүүлэх, гал түймэр унтраах дуурайлган үзүүлэх дадлага, утаат орчноос иргэдийг аюулгүй байдлаар гаргах дадлагаар хоёр дахь өдрөө үргэлжилж, сургуулийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт, заавар зөвлөгөө өглөө.








