ШТАБЫН ДАДЛАГА СУРГУУЛИАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

IMG_4082.jpg

Тус аймгийн Засаг даргын 2023 оны захирамжийн хэрэгжилт,  Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран 06 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Стратегийн команд штаб”-ын дадлага, сургуульд оролцох бэлтгэл ажлыг хангах, сумын Онцгой комисс, штабын удирдлагын харилцан ажиллагааг сайжруулах, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, “Ослын үеийн удирдлагын системийн тогтолцоо сэдвээр сургалт зохион байгуулж, штабын дадлагаар үргэлжилж байна.

Штабын дадлагыг 3 үе шаттайгаар зохион байгуулж, сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн нийт 65 алба хаагч хамрагдаж байна.

Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох юм.

scroll to top