Тус аймагт гамшгаас хамгаалах “Команд штаб”-ын дадлага, сургууль 04 дүгээр сард зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн тул бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн баталсан “Гамшгаас хамгаалах сургалтын календарчилсан төлөвлөгөө”-ний дагуу Эрүүл мэндийн албаны томилгоот бүрэлдэхүүнд Гамшгаас хамгаалах тухай хууль, галын аюулгүй байдлын норм стандарт, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах сэдвээр танхимын сургалт зохион байгууллаа.
Тус сургалтад Эрүүл мэндийн албаны томилгоот 36 ажилтан алба хаагчид хамрагдлаа.