Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар “Орон нутгийн хамгаалалтад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үүрэг оролцоо” сэдэвт сургалт, дадлага 03 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Сургалт, дадлагад оролцож буй орон нутгийн томилгоот бие бүрэлдэхүүнд “Гамшгийн үеийн харилцан ажиллагаа” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Хууль сахиулах байгууллагуудын онцлогийг харуулсан тусгайлан бэлтгэсэн 8 цэгт үзүүлэх дадлага, сургуульд 18 сумын 1000 гаруй орон нутгийн томилгоот бие бүрэлдэхүүнд хамрагдлаа.
Тус газраас аврах ажиллагааны техник тоног төхөөрөмжийн ашиглалт, хэрэглээг танилцуулж, гал унтраах тархалтын сургууль хийлээ.