Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/282 дугаар тушаалаар тус газрын Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч А.Баянмөнх, Эрэн хайх, аврах бүлгийн салбарын аврагч, жолооч-холбоочин, ахлах ахлагч Т.Алтангэрэл нарыг Онцгой байдлын албаны төлөө 1 дүгээр зэргийн тэмдгээр, Онцгой байдлын албаны төлөө 2 дугаар зэргийн тэмдгээр Аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Бат-Эрдэнэ, Онцгой байдлын албаны төлөө 3 дугаар зэргийн тэмдгээр Бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлах ахлагч Б.Энхболор, Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр Гал унтраах, автомашины жолооч, ахлах ахлагч Б.Нэргүй, Дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Д.Мөнхшүр, үйлчлэгч Д.Алимаа нарыг тус тус шагнаж урамшууллаа.
АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА
