“АЛСЫН ХАРАА-2050” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

333532755_1202380067313812_7859131842567653854_n-1.jpg

Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “АЛСЫН ХАРАА 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого түүний эхний үе шат “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ын уялдаа холбоо, зорилго зорилтыг төрийн албан хаагчдад сурталчлан таниулах, хэрхэн хэрэгжүүлэх, үр дүнг нь үнэлэх тухай сургалтыг Ерөнхий сайдын ажлын алба, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академи аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж, сургалтад төрийн байгууллагын удирдлага, албан хаагчид хамрагдаж байна.

Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлт, Боомтын сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлт, Эрчим хүчний сэргэлт зэрэг зургаан чиглэлд аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд орон нутагт баримталж буй бодлого чиглэлүүд, хийж, хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл хүргэлээ.

Сургалт нийт 3 өдөр үргэлжлэх юм.

scroll to top