ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТОЙ ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

DSC_0034.jpg

Дэлхийн зөн Монгол олон Улсын байгууллагын “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төслийн хүрээнд Есөнбулаг сумд олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг 2023 оны 03 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд хийлээ.

Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх аргачлалын дагуу Есөнбулаг сумын өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй хамтран эрсдэлийг үнэлсэн юм.

Тухайн сумын нутаг дэвсгэрт тохиолдох магадлал өндөр аюулт үзэгдлүүдийн эрсдэлийн түвшинг түүхэн зураглал, давтамж, нөлөөлөл зэргийг үндэслэн үнэлж, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсрууллаа.

Тус үнэлгээг хийснээр төслөөр дамжуулан тус сумд ихэвчлэн тохиолддог аюул үзэгдэл, эмзэг байдлыг тодорхойлж урьдчилан сэргийлэх, бууруулах үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлэх юм.

scroll to top