“ӨСВӨРИЙН АВРАГЧ” БҮЛГЭМИЙН ХҮҮХДҮҮДИЙН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

DSC_0087.jpg

Онцгой байдлын газрын дарга, “Дэлхийн зөн” ОУБ-ын Говь-Алтай салбарын дарга нарын 2023 онд “Өсвөрийн аврагч” бүлгэмийн хүүхдүүдийг чадавхжуулах төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах хүрээнд “Өсвөрийн аврагч” бүлгэмийн хүүхдүүдийг чадавхжуулах сургалт, зөвлөгөөнийг 03 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

“Өсвөрийн аврагч” бүлгэмд шинээр орсон хүүхдүүдийг тангараг өргүүлж, хүүхэд, багачуудын гамшгаас хамгаалах мэдлэг, хандлага, чадварыг нэмэгдүүлэх, аюулгүй амьдрах арга ухаанд суралцуулах, болзошгүй аюул ослын үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх, “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх” сэдвээр сарын хугацаанд сургуулийнхаа хүүхэд багачуудад мэдээлэл өгч, нөлөөллийн ажлыг хийх зорилготой зохион байгуулагдлаа.

Сургалт, зөвлөгөөнд “Өсвөрийн аврагч” бүлгэмийн 90 гаруй хүүхдүүд хамрагдаж, санал хүсэлтийг сонслоо.

scroll to top