Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын Говь-Алтай салбар, Мөрдэстэй бүсгүйчүүдийн удирдах зөвлөлтэй хамтран “Хүчирхийллийг цэглэе” нөлөөллийн арга хэмжээг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын иргэний танхимд зохион байгууллаа.
Нөлөөллийн арга хэмжээ 2 өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр эцэг, эх, асран хамгаалагч нарын хоорондын харилцаа, хүүхэд, багачуудын гамшгаас хамгаалах мэдлэг, хандлага, чадварыг нэмэгдүүлэх, аюулгүй амьдрах арга ухаанд суралцуулах зорилготой танхимын 4 цагийн сургалтад 40 гаруй ээжүүд хамрагдлаа.