Тус газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн ахлах дэслэгч П.Аззаяа захирагчтай 3 дугаар салааны хамт олноос санаачлан ангийн алба хаагчдын дунд “Шилжин явах цом”-ын аварга шалгаруулах Волейболын тэмцээнийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулж, аваргаа шалгарууллаа.
“Шилжин явах цом”-ын эзнээр дэслэгч Ч.Батсүм захирагчтай 4 дүгээр салаа түрүүлэн цомын эзэд боллоо.
“Шилдэг довтлогч”-оор Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч В.Золжаргал шалгарлаа.