САЙН ҮЙЛСИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

IMG_3812-Copy.jpg

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн ахлах ахлагч Б.Алтанбагана захирагчтай 2 дугаар салаанаас Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, “Монгол бахархал”-ын өдрийг тохиолдуулан 2022 оны 11 дүгээ сарын 25-ны өдөр Есөнбулаг сумын Харзат багт амьдардаг олон ам бүлтэй, зорилтот бүлгийн иргэдэд хүнс, дулаан хувцас, гэрийн тавилга, түлээ нүүрсний дэмжлэг үзүүллээ.

Энэхүү сайн үйлсийн аяныг зохион байгуулахад хамтран ажилласан “Баянцагаан” тавилгын дэлгүүр, “Шаргын говь” тавилгын дэлгүүр, “Өег гурил” ХХК-ны гэрээт борлуулагч, “Содон” хүүхдийн хувцасны дэлгүүр, “Баялаг” хүнсний дэлгүүр, “Шилэн зах”-ын хамт олон та бүхэнд баярлаж талархсанаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.

scroll to top