ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДАРГААР ДЭД ХУРАНДАА Ц.ЛУВСАНЖАМЦЫГ ТОМИЛЛОО

0CD16BAE-5F76-4D01-AA83-1A31C6CE6C60-1024x768-1.jpeg

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн тус газарт ажиллаж, алба хаагчидтай уулзалт хийж, дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэн ажиллах орчин нөхцлийг сайжруулах бүтээн байгуулалтын ажлыг хийж байгааг онцлон, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Л.Баянбаатар Ховд аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар шилжин томилогдсонтой холбогдуулан тус газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Ц.Лувсанжамцад ажлыг хүлээлгэн өглөө.

Дэд хурандаа Ц.Лувсанжамц нь гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхэлж, салааны захирагч, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах мэргэжилтэн, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга зэрэг шаталсан албан тушаалд нийт 20 дахь жилдээ ажиллаж байна.

scroll to top