ЭРЭН ХАЙХ, АВРАХ БҮЛЭГ ШИНЭЭР НЭЭГДЛЭЭ

DSC_0492.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 163 дугаар тогтоолоор Говь-Алтай аймгийн Цогт сумд  байгуулагдсан Эрэн хайх, аврах бүлэг үйл ажиллагаагаа эхлүүлж, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Говь-Алтай аймгийн Засаг даргын зөвлөх Ш.Насан,  Цогт сумын Засаг дарга Л. Насанбуян, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Л.Баянбаатар болон сум, орон нутгийн удирдлага, иргэд, Онцгой байдлын газрын алба хаагчид оролцлоо.

Эрэн хайх, аврах бүлгийн байрны асуудлыг орон нутгаас буюу сумын Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг шилжүүлэн өгч, Онцгой байдлын ерөнхий газраас 60 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулсан юм.

Тус сумын иргэд ажлын байраар хангагдан, нутгийнхаа иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах төрийн үйлчилгээг хүргэх тангараг өргөж, үүрэг гүйцэтгэж эхэллээ.

Эрэн хайх, аврах бүлгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, Цогт сумын Засаг дарга Л.Насанбуян 20 сая төгрөгийн батламж, нутгийн иргэд 700,000 төгрөг, 16 бог мал, үнэ бүхий зүйл гардуулан өгсөн юм.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчидтай уулзаж, холбогдох үүрэг чиглэл өглөө.

scroll to top