ЧАНДМАНЬ СУМД ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1-1.jpg

Тус аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/245 дугаар захирамжийн хэрэгжилт, сум орон нутагт тохиолдож болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд сумын Онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийг сургаж дадлагажуулах, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Чандмань сумд Засаг даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, хүч, хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлт, хээрийн үүргэвчний иж бүрдэлд үзлэг хийлээ.

scroll to top