ГАМШГААС ХАМГААЛАХ “КОМАНД ШТАБ”-ЫН СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

DSC_0078.jpg

Эрдэнэ сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, болзошгүй гамшгийн үед удирдлагын шийдвэр гаргалт, хариу арга хэмжээний чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор команд штабын сургуулийг зохион байгууллаа.

Сургуулийн хүрээнд мэргэжлийн ангийн хүч хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж гамшгаас хамгаалах талаарх мэдлэгийг дээшлүүлэх танхимын сургалт, ширээний дадлагыг зохион байгуулан ажиллалаа.

Танхимын сургалтаар орсон хичээлээ “Бөмбөлөгтэй аялал” асуулт хариултаар бататгалаа

scroll to top