ХАЛИУН СУМД КОМАНД ШТАБЫН ДАДЛАГА, СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Халиун сумд гамшгаас хамгаалах “Команд штаб”-ын дадлага, сургуулийг 11 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Дадлага, сургуулиар сумын Онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлт, хээрийн үүргэвчний иж бүрдэлд үзлэг хийж, танхимын 6 цагийн сургалт зохион байгуулж, гамшигтай тэмцэх чадавхыг сайжрууллаа.

Сумын Онцгой комисс, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг гамшгийн үеийн урьдчилан бэлтгэсэн цагийн байдлын дагуу ажиллуулж, гамшиг, аюулт үзэгдэл тохиолдсон үед нөхцөл байдлын үнэлэлт дүгнэлт өгч, бодит нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээг авах, чадварыг эзэмшүүлэх штабын дадлага хийлээ.

scroll to top