ДУУРАЙЛГАН ҮЗҮҮЛЭХ ДАДЛАГА, СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

315061500_500390345466401_6219897606675145333_n-1.jpg

Онцгой байдлын газраас Есөнбулаг сумд зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах “Иж бүрэн” сургууль хүрээнд дуурайлган үзүүлэх дадлага, сургууль зохион байгууллаа. Онцгой комисс, гамшгаас хамгаалах ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн сургуулийн цагийн байдлын дагуу ажиллан, болзошгүй гамшгийн үед харилцан уялдааг хангах, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх туршлага хуримтлууллаа.

Мөн дуурайлган үзүүлэх дадлага сургуулийг зохион байгуулснаар сумын нутаг дэвсгэрт гамшиг, осол тохиолдсон үед гамшгаас хамгаалах хариу арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах ач холбогдолтой юм. 

scroll to top