Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болонБаянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тайван байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ.  Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос 7-12 м/с. Сэрүүсч 13-15 градус дулаан байна.

Төлөв байдал: 13-15-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 14,15-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нүхэн жорлонгоос хүн гаргах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд нүхэн жорлонд иргэн Д /42 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ унасан тухай дуудлагыг 09.11-ний өдрийн 12:03 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10,5 км замыг туулан 12:28 цагт очиж, аврах олс ашиглан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлд хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top