ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТТАЙ МЭРГЭЖЛИЙН АНГИЙН ГИШҮҮДИЙГ СУРГАЖ, ДАДЛАГАЖУУЛЖ МЭДЛЭГ, МЭДЭЭЛЛИЙГ ОЛГОЛОО

DSC_0047.jpg

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд гамшгаас хамгаалах “Иж бүрэн” дадлага, сургуулийг 2022 оны 11 дүгээр сарын 08-09-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтаар гамшиг, онцгой байдал үүссэн нөхцөлд шуурхай хариу арга хэмжээ авах, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн чиг үүрэг, удирдлага зохион байгуулалт, анхны тусламж үзүүлэх, мал, амьтны шүлхий өвчний үед авах арга хэмжээ, газар хөдлөлт, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх бэлэн байдлыг хангуулах үйл ажиллагаанд Есөнбулаг сумын Онцгой комисс, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн гишүүдийг сургаж, дадлагажуулж мэдлэг, мэдээллийг олголоо.

Сургуулиар тухайн сумын нутаг дэвсгэрт болзошгүй аюулт үзэгдэл болсон үед удирдлагын хариу арга хэмжээ, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн ангийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, гамшгаас хамгаалах  төлөвлөгөөг тодотгох, өгөгдсөн цагийн байдлын дагуу бүлгээр ажиллах дадлага сургалтыг танхимаар зохион байгуулж байна.

scroll to top