“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ” МЭДЭЭЛЛИЙН ЯАРМАГ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

DSC_0005-1.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга нарын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар батлагдсан “Нэгдүгээрт хүүхэд” нөлөөллийн аяны хүрээнд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сангийн ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөртэй хамтран хүүхэд хамгаалал дахь салбар бүрийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, цахим ертөнц дэх хүүхэд хамгааллыг сайжруулах, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ” мэдээллийн яармаг уулзалтыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжийн хэвлэл, мэдээлэл хариуцсан ажилтан, орон нутгийн хэвлэл, мэдээллийн байгууллага, хүүхэд хамгаалагч, сайн дурын идэвхтнийг хамруулан зохион байгууллаа.

“Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, мөрдөгдөж буй хууль, дүрэм, журмын хэрэгжилт”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах, өвөлжилтийн бэлэн байдлыг хангах хүүхдэд ээлтэй бодлого төлөвлөлт”, “Хүүхдэд ээлтэй хэвлэл, мэдээллийн байгууллага ба сэтгүүлч”, “Хэвлэл, мэдээллийн цензургүй байдал хүүхдийн сэтгэл зүйд үзүүлж буй сөрөг нөлөө ба үр дагавар, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдвээр 4 цагийн сургалт зохион байгуулж, 38 ажилтан, алба хаагч хамрагдлаа.

Уулзалтаас “Бяцхан үрсээ хайрлая, хамгаалъя” уриалга дэвшүүлэн “Хүчирхийллийг цэглэе” нөлөөллийн арга хэмжээг орон нутгийн хэвлэл мэдээллийг байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

scroll to top