“ХӨДӨЛМӨРИЙН АЛДАР”-ЫГ ТЭМДЭГЛЭЛЭЭ

DSC_0097.jpg

Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 18 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын ахмадын холбооны тэргүүн, үйлчилгээний гавьяат ажилтан, бэлтгэл комиссар Д.Хишигбаатар, үйлчилгээний гавьяат ажилтан бэлтгэл хурандаа С.Залуухүү нар тус газарт ажиллалаа.

Ажиллах үеэр аймгийн Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн автомашины жолоочоор ажиллаж байсан Цэргийн гавьяаны улаан тугийн одонт бэлтгэл ахлах ахлагч Г.Бавуугийн “Хөдөлмөрийн алдар”-ыг тэмдэглэж, Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан тэмдгээр шагналаа.

scroll to top