ВАКЦИНЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

2.jpg

Говь-Алтай аймгийн хүн амыг коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах ажил 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхэллээ.

 Дархлаажуулалтын төлөвлөлтийн дагуу эхний ээлжинд Эрүүл мэндийн салбар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчдыг хамруулж байна.

Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас хуваарилагдсан эхний ээлжийн БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн VeroCell вакцины эхний тунд Онцгой байдлын газрын алба хаагчид хамрагдлаа.

scroll to top