Алба хаагчид цол нэмлээ

DSC2531.jpg

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажил албандаа амжилт гаргасан зарим алба хаагчдад цол олголоо.

Дэд хурандаа цолоор, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Д.Хадбаатар, Давтан сургалт, сэргээн заслын төвийн дарга, хошууч Ц.Уранчимэг нарын 12 алба хаагч,

Хошууч  цолоор, ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын Сургалтын хэлтсийн мэргэжилтэн, ахмад С.Батдалай, НОБГ-ын Санхүү, эдийн засгийн хэлтсийн ахлах нягтлан бодогч, ахмад С.Буяннэмэх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн захирагч, ахмад Г.Батжаргал,Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн захирагч, ахмад О.Дамдинсүрэн,Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн захирагч, ахмад Д.Ууганбаяр, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /101, 105/-ийн ахлах зохицуулагч-галын шинжээч, ахмад М.Батсайхан нарын 8 алба хаагч,

Ахмад цолоор, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Амгалан, НОБГ-ын Захиргааны удирлагын хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Баатар, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Үндэсний архивын газар дахь гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Г.Жаргал, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Т.Түмэннасан, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Ц.Барсхүү, Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн захирагч, ахлах дэслэгч С.Мөнхсайхан, Аврах анги-105-ын мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Даваасүрэн, мөн ангийн эмч, ахлах дэслэгч Б.Баттулга, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Өлзийсайхан, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Б.Отгонзаяа, Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийн инженер, ахлах дэслэгч Э.Батзориг, мөн төвийн техникийн бэлэн байдал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Хатантуул, мөн мэргэжилтэн, ахлах дэслэгч Т.Уламбаатар, мөн төвийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Ц.Уянга, мөн төвийн мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Пүрэвжав,  Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Д.Батсүмбэр, Улаанбаатар хот дахь Обьект-03 салбарын тооцооны нягтлан бодогч, ахлах дэслэгч Б.Тэгшжаргал нарын 34 алба хаагч,

Ахлах дэслэгч цолоор, ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, дэслэгч Д. Нацагдорж, мөн газрын мэргэжилтэн, дэслэгч Г.Алтансүх, НОБГ-ын нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах суралт арга зүйн төвийн сургагч багш, дэслэгч У.Амарсайхан, Аврах анги-105-ын эмч, дэслэгч Э.Эрдэнэзуу, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Т.Ганбаяр, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Э.Мөнхбагана, Үндэсний аврах бригадын Давтан сургалт, сэргээн заслын төвийн сэтгэл зүйч-нийгмийн ажилтан, дэслэгч Ц.Энхтуяа нарын 8 алба хаагч,

Онцгой байдлын ахлагчийн бүрэлдэхүүнд оруулж, дэд ахлагч цолоор, НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн нярав С.Лхагвамаа, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч О.Баярцэнгэл нарын 12 алба хаагчийг шагналаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top