“МАРШ ТАКТИК-2021” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

10.jpg

Зэвсэгт хүчний 100 жилийн ой, “Олон Улсын Иргэний хамгаалалтын өдөр”-ийг тохиолдуулан алба хаагчдын цэргийн тусгай бэлтгэл, нормативийн гүйцэтгэлийг сайжруулах, хамтран ажиллах уялдаа холбоог нэмэгдүүлэх зорилгоор “Марш тактик-2021” буухиа тэмцээнийг Онцгой байдлын газрын сургалт бэлтгэлийн талбайд 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 4 төрлөөр зохион байгууллаа. Үүнд:

  1. Химийн 1, 3 дугаар норматив
  2. /АКМ/ задаргаа, угсаргаа
  3. /ПМ/ задаргаа, угсаргаа
  4. 30-35 метрт амбалзуурт 4 гранат шидэх

Тус тэмцээнд Онцгой байдлын газрын 7 баг өрсөлдөж,  Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн салааны захирагч, ахмад П.Бямбадорж ахлагчтай баг тэргүүн байр, Эрэн хайх, аврах бүлгийн дарга, дэслэгч М.Алтансүх ахлагчтай баг дэд байр, Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Ж.Батдэлгэр ахлагч баг гутгаар байр шалгарлаа.

scroll to top