ЦАСАН ШУУРГА ШУУРАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.

tasanshuurga.jpg

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 10-нд Есөнбулаг, Хөхморьт, Жаргалан, Баянуул, Дарви, Шарга, Тонхил, Гуулин, Дэлгэр, Төгрөг, Халиун, Тайшир сумуудын нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч цасан шуурга шуурна. Иймд:

Иймд хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг сонсох,

 Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

 Мөн малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд анхаарахыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

scroll to top