“ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ, ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ ЗАРИМ ТЕХНИКИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

143127945_407017417038755_5986821908434692853_n-1.jpg

 Боловсролын байгууллагад гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт норм, норматив,  баримт бичиг, түүний  хэрэгжилтийг хангуулах,  сургууль, дотуур байрны орчны аюулгүй байдлыг сайжруулах,  стандартыг хэрэгжүүлэх, гал түймрийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулах, орчны  аюулгүй байдлыг сайжруулахад шаардлагатай зарим техникийн дэмжлэг  үзүүлэх” сэдэвт сургалтыг 2021 оны 19-20-ны өдрүүдэд цахимаар  зохион  байгууллаа.

Сургалтад Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Говь-Алтай аймаг дахь салбар сургууль, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, 18 сумын ерөнхий боловролын 26 сургуулийн захирал, нийгмийн ажилтан, дотуур байрны  багш нарын нийт 78 албан хаагчийг хамрууллаа.

Сургалтын төгсгөлд 9 нэр төрлийн  303.000 төгрөгийн үнэ бүхий гал түймэр унтраах  анхан шатны багаж хэрэгслүүдийг  сургуулийн төлөөлөлд гардуулж өглөө.

scroll to top