ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

4-1.jpg

Говь-Алтай аймаг дахь Онцгой байдлын газрын  “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс санаачлан Есөнбулаг сумын зорилтод бүлгийн 9 өрхийн 49 иргэн, 31 хүүхдэд 01 дүгээр сарын 27-ны өдөр дулаан хувцас, хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг үзүүллээ.

Дэмжлэг үзүүлсэн өрхүүдэд өрх толгойлсон эмэгтэй, хүүхдийн хамт айлаар амьдардаг, ам бүл олон өрхүүд багтсан бөгөөд нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай, амьжиргааны түвшингөөс доогуур орлогтой өрхөд олгосон юм.

scroll to top