ДАДЛАГА, СУРГУУЛЬ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

95928294_3059740667415593_3445851849263939584_o.jpg

Дэлхий нийтэд тархаад байгаа цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилготой  “КОВИД-19 халдварын цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээний дадлага сургууль” 05 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

Уг дадлага, сургуульд Говь-Алтай аймгийн   гамшгаас хамгаалах улсын албад, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын  65 ажилтан, албан хаагч цахимаар оролцлоо.

Дадлага сургуулиар Говь-Алтай аймагт цар тахал дэгдсэн үеийн салбар дундын хамтын ажиллагаа, хариу арга хэмжээний тактик, төлөвлөлт, нөөц бүрдүүлэлт, эрсдэл болон чадамжаа үнэлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэсэн дадлага, сургууль боллоо.

scroll to top