“КОВИД-19 ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ХАРИЛЦАН АЖИЛЛАГАА, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ ДАДЛАГА, СУРГУУЛЬ ЯВАГДАЖ БАЙНА

95764352_571664486790964_2969698520560304128_n.jpg

Коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх, цар тахалтай тэмцэх Монгол Улсын хүч, хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, онцгой байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсруулах зорилгоор “Ковид-19 халдварын цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага, сургуулийг 2020 оны 05 дугаар сарын 06-08-ны хооронд зохион байгуулж байна.

Гурав хоногийн турш үргэлжлэх дээрх дадлага, сургуульд аймгийн Онцгой комиссын гишүүд туршлага судлах, мэргэжил, арга зүйн зөвлөмж авах үүднээс цахимаар оролцож байна.

scroll to top