“БРЕНД” БҮТЭЭГДЭХҮҮН БЭЛЭН БОЛЛОО

12.jpg

Онцгой байдлын байгууллага болон аймаг орон нутгийг  иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, алба хаагчдын сэтгэн бодох чадвар, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, хамтач ажиллагааг сайжруулах зорилгоор “САНААЧЛАГАТАЙ, БҮТЭЭЛЧ-ХАМТ ОЛОН” уралдаан зарласан билээ.

Тэгвэл өнөөдөр уралдаанаас  шалгарсан бүтээгдэхүүнүүдийн сав, баглаа, боодлыг шинэчлэн сайжруулж, Онцгой байдлын газар “Бренд” бүтээгдэхүүн бэлэн боллоо. Үүнд:

1.”Ажийн бор ааруул” Энэ нь шүдэнд зөөлөн, өөрийн амт, үнэртэй тослог ааруул. Ажийн борыг зөвхөн сарлаг, ямааны сүүгээр хийнэ. 

2. “Нэрмэл архи” нь харшаа ядаргааг нь тайлж сувилах хүнд үнээний ба ямааны дан сүүний охь архийг жаврыг нь гарган бага зэрэг халааж цэвэр шар тосыг зохих тунгаар уусган нэг мөнгөн цөгц буюу 120-250 грамыг шөнө нойрсохын өмнө ор хөнжилд уулгаваас хамаг бие нь халуу дүүгэн хөлөрч, сэтгэл ихэд амирлан тайвширч бөх нойрсдог.

 Шар тостой халаасан монгол архи тамир тэнхээг нэмэгдүүлж нойр хүргэнэ. Шимийн архийг халааж бурам, шар тостой уувал ходоодны шингээлт муудсаныг засахаас гадна чийг бамаас болсон нуруу хөлний өвчинг засна. Мөн 9 орой унтахын өмнө бага тагшаар шар тостой бүлээн шимийн архи хүртэхэд 9 сүв нээгдэнэ гэж үздэг байна.

3. “Борц” нь муудаж ялзрахгүй, чанараа алдахгүй, шим шүүсээ дотроо агуулж байдаг. Борцыг жилийн дөрвөн улирлын турш идэж болдог. Борц хөнгөн жинтэй учир холын аян замд авч явахад тохиромжтой. Борцыг нүдэж хөшиглөөд бөс уут, хувин, ямар ч саванд хадгалж болно. Хоолонд бага хэмжээгээр хийдэг учир их арвин байдаг. Нүдсэн борцыг бүлээн усанд хийж дэвтээгээд шөлний хамт хоолонд хийхэд амттай байдаг.

4. “Сулийн гурил” нь хаван буулгах, суулгалтыг зогсоох, цус төлжүүлж ядаргаа тайлах, нойргүйдлийн үед хэрэглэх өндөр ач холбогдолтой. 

5. “Унага услах наадгай” Уламжлалт тоглоом наадгай нь хоёр талын гогцоонд тус тусдаа байгаа шагайг нэг гогцоонд оруулах, буцааж гаргах зэргээр тоглодог. Ээдрээ тайлах, гярхай, уйгагүй байдал, оюун ухаан хөгжүүлэх тоглоом.

6. Говь-Алтай аймгийн болон Онцгой байдлын газрын танилцуулга

7. Говь-Алтай аймгийн 9 гайхамшгийг  эвлүүлдэг шоо

8. Түлхүүрний оосор

scroll to top